• Англи
  • Монгол

Ачиж буулгах аюулгүй ажиллагааны дүрэм

Ачиж буулгах ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгаа

  1. 1. Аюулгүй ажиллагааны нийтлэг шаардлага

1.1.       Эмнэлгийн үзлэгээр орсон 18-аас дээш насны хүмүүсээр ачиж буулгах ажил хийлгэнэ.

1.2.       Зохих ёсны эрхийн бичиг баримттай хүнээр өргөх механизмыг жолоодуулах ба сургалтад хамрагдсан хүнийг бие даан ажиллуулна.

1.3.       Шинээр ажилд авсан болон өөр ажилд шилжүүлсэн бүх ажилтнууд, мөн түүнчлэн нэг удаагийн ажил хийлгэхээр авсан түр ажилчдад аюулгүй ажиллагааны дүрэм заасны дараа ачиж буулгах ажил ба хүнд зүйлс зөөвөрлөхөд оролцуулж болно. Ажил эхлэхийн өмнө бүх ажилтнууд техник аюулгүй ажиллагааны зааварчилгаа авах ёстой. Хагас жилд 1-ээс доошгүй удаа давтан зааварчилгаа өгнө.

1.4.       Ажилтан бүр зааварчилгаа ба сургалтад хамрагдсан чиглэлийнхээ ажлыг хийх ёстой. Техник, аюулгүй ажиллагааны зааварчилгаа ба зохих сургалтад хамрагдахгүйгээр өөр бусад ажил гүйцэтгэхийг ХОРИГЛОНО.

1.5.       Тушаалаар хийгдэж байгаа ачиж, буулгах ажлыг гүйцэтгэх зөвшөөрөл авсан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны аргад суралцсан тээврийн хэрэгслийн жолооч нараар ачиж буулгах ажлыг хийлгэж болно.

 

1.6.       Байгууллагын захиргаанаас томилогдсон, аюулгүй ажиллагаа хариуцсан хүний удирдлага дор ачиж буулгах ажлыг гүйцэтгэх ёстой. Машины ачааг бэхлэх ба бэхэлгээг тайлах ажлыг жолоочийн хяналт дор хийх ёстой.

1.7.       Ачиж буулгах ажлыг дүрмийн дагуу механикжуулсан аргаар кран, ачигчийн тусламжаар, харин бага зэргийн хэмжээтэй зүйлийг жижиг механик хэрэгслээр хийж гүйцэтгэнэ. 50 кг-аас илүү жинтэй ачааг, мөн түүнчлэн ачааг 3 м-ээс илүү өндөрт өргөхөд ачиж буулгах ажлын механикжуулсан аргыг заавал хэрэглэнэ.

1.8.       Ганцаараа 25 м хүртэл зайд тэгш хөндлөн гадаргуугаар хүнд ачаа зөөвөрлөхөд, тэдгээрийн жин нь 16-18 настай охидод -10 кг, 16-18 настай хөвгүүдэд 16 кг, 18-аас дээш насны эмэгтэйчүүдэд -20 кг, 18-аас дээш насны эрэгтэйчүүдэд -50 кг-аас илүү байх ёсгүй.

1.9.       Хөдөлгөөнд саад болохгүй, илүү унжиж санжсан зүйлгүй, эмх цэгцтэй өмссөн ажлын хувцас, бээлийтэй ажилтнууд ачааг ачиж, буулгаж, зөөвөрлөх ёстой.

1.10.     Ачиж буулгах ажлын үед зөвхөн завсарлагаанаар зориулалтын тусгай газар тамхи татаж болно.

1.11.     Ачиж буулгах ажлын үед дараах зүйлсийг ХОРИГЛОНО:

  • Эвдэрсэн механизм, тоног төхөөрөмж, бүрэн бүтэн биш багаж хэрэгслээр ажлыг гүйцэтгэх
  • өргөсөн ачаа ба түүнийг зөөвөрлөх замд байхыг
  • налуу шат ба тавцангаар зөөвөрлөж буй ачааны урд, хойно нь зогсохыг
  • нааш цааш хөдөлж буй тээврийн хэрэгслийн замд байхыг

1.12.     Аюултай мөч буюу нөхцөл үүсэхэд ажилтан бүр ажлаа нэн даруй зогсоож, энэ тухайгаа ажлын ахлагчид мэдэгдэнэ.

  1. Ажлын өмнөх аюулгүй ажиллагааны шаардлага

2.1. Ажилтан бүр ажлаа эхлэхээсээ өмнө дараах зүйлсийг заавал шалгана.

  • ажлын тавцан, хонгил, гарц нь хальтиргаагүй, хангалттай гэрэлтүүлэгдсэн, юмс овоолоогүй гэдэгт итгэлтэй байх.
  • ачиж, буулгахад хэрэглэх багаж хэрэгсэл бүрэн бүтэн, бэлэн байх
  • ажлын тусгай хувцас ба хамгаалах хэрэгслийг өмсөнө. Үүнд: хуруугүй бээлий, нүдний шил, амьсгалуур

2.2. Илэрсэн гэмтлийг арилгавал зохино. Илэрсэн гэмтлийг арилгах бололцоогүй бол ажилтан ажлаа эхлэхгүйгээр энэ тухай ажлын удирдагчид мэдэгдэнэ.

  1. Ажлын үеийн аюулгүй ажиллагааны шаардлага

 

2.2. Ажилтан бүр ачааны аюултай байдал ба жингээр нь /1 ба 2-р хавсралт/ ангилсан түвшингийн ангилал, мөн түүнчлэн тэдгээрийг ачиж буулгах үеийн аюулгүй ажиллагааны аргыг сайн мэдэх ёстой.

Ширхэгийн ачаа

3.2.1. Хайрцагтай ба бусад ширхгийн ачааг зөөвөрлөхдөө гараа шархлуулахгүйн тулд бүгдийг нь урьдчилан сайн үзэх хэрэгтэй: төмөр баглааны үзүүр ба хадаас хадагдсан байх ёстой.

3.2.2. Хайрцгийг буюу боодлыг хураасан газраас авахдаа хажууд нь байгаа ачаа унахгүй тогтвортой байдалд байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Ачааг зөвхөн хураалтын дээд талаас авбал зохино.

3.2.3. Хайрцагтай, торхтой ба бусад ширхгийн ачааг хөдөлгөөний үед /огцом тоормослоход, байрнаасаа хөдлөхөд буюу огцом эргэлтийн үед/ тэвшний шалаар тарахгүй буюу сугарч унахгүй байлгахын тулд зай завсаргүй нягт өрж, бэхэлж, баглаж, тогтоосон байх ёстой. Ачаанууд хоорондоо завсартай бол бөх бат модон жийрэг буюу хөндлөвч хийвэл зохино. Эгнээ бүрийн бүх захад нь шаантаг шаасан модон жийрэг хийх ёстой. Шаантагны оронд өөр зүйл хэрэглэхийг ХОРИГЛОНО.

3.2.4. Тэвшний хашлаганаас өндөр ачсан ширхэгийн ачааг бөх бат бүтэн татлагаар /олсоор/ баглана. Төмөр татлага ба утас ашиглахыг хориглоно. Ачаа баглаж байгаа ажилчид зөвхөн ачиж буулгах тавцан дээр байх ёстой.

3.2.5. Хориглох зүйл:

 

  • жингээс нь хамаарахгүйгээр, бөндгөр торх хэлбэрийн ачааг нуруун дээрээ зөөхийг
  • өнхрүүлж байгаа ачааны урд буюу сургааг дээгүүр /налуугаар/ бөмбөрүүлж байгаа ачааны ард байхыг

3.3 Шатахуунтай ачаа

3.3.1 Бензин, керосин, нигрол, нефть, шатах химийн бүтээгдэхүүн ба бусад зүйлийг зөвхөн эвдрэлгүй туйвангаар бин битүү хаагддаг саванд хөөрөгдөж гаргана.

3.3.2 Шингэн юмтай торхны тагийг дээш нь харуулж тавибал зохино.

3.3.3 ХОРИГЛОХ ЗҮЙЛС:

  • онгорхой саваар /хувингаар/ түргэн ширгэдэг ба хурдан асдаг шингэнийг /бензин, керосин, нефть гэх зэрэг/ зөөх, мөн түүнчлэн сифоны /амаараа сорж/ тусламжаар буюу олгой хоолойгоор хийх буюу асгах
  • шатах тослох материал буюу шатахуун ачсан машин байгаа газарт 100 м-ээс дотогш зайд паяльник, бамбар, ил гал ашиглах ба тамхи татахыг
  • цистерн ба торхны бөглөөг авах ба эрэгдэж хаах гэж цохихын тулд төмөр зүйл ашиглахыг

3.4 Пургидаг ачаа.

3.4.1 Дүрмийн дагуу пургидаг ачааг /цемент, шохой, гипс ба бусад/ ачиж /буулгахдаа механикжуулсан арга хэрэглэвэл зохино.

3.4.2 Пургидаг ачааг зөвхөн тоос үл нэвтрэх нүдний шил ба амьсгалуур хэрэглэсэн нөхцөлд гараар ачиж буулгаж болно. Өдөр бүр ажлын тусгай хувцасны тоосыг гөвнө. Амьсгалуурын шүүлтүүрийг бохирдвол, гэхдээ нэг ээлжинд нэгээс илүү солих ёстой.

3.4.3 Хлорт шохойг ачиж буулгахдаа шүүлтүүртэй буюу амьсгалууртай хорт хийн багийг заавал өмсөнө.

3.4.4 +40° С ба түүнээс дээш халуун байгаа үед цементийг гараар ачиж болохгүй.

3.5. Түлэх шингэн

3.5.1.Түлэх шингэнийг /хүчил ба шүлт/ ачиж /буулгахдаа/ дараах ажлын тусгай хувцсыг өмссөн байх ёстой. Үүнд: хүчилд тэсвэртэй бөс, даавуун ажлын хувцас, резин гутал, резин бээлий, хамгаалалтын шил.

3.5.2.Түлэх шингэнийг хоёр ачигч доргих ба цохигдохын эсрэг арга хэмжээ аван ачиж буулгана.

3.5.3.Ажил эхлэхийн өмнө сав боодлыг шалгаж сайн үзэж харах ба түлэх шингэн цалгиулж, асгах бололцоог арилгах хэрэгтэй. Сав нь эвдэрсэн байвал ажлын аюулгүй ажиллагааг хангасан нэмэлт урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх шаардлагатай

3.5.4.Түлэх шингэнтэй шилэн савыг гөрмөл /сүлжмэл / буюу модон сагсанд сүрэл ба үртсээр жийрэглэж хийсэн байх ёстой.

3.5.5.Шилэн савтай түлэх шингэнийг зориулалтын дамнуурга, тэргэнцэр, тэргээр ачиж буулгах ёстой.

3.5.6.Сагсны ёроол ба бариулыг зөвхөн урьдчилан шалгасны дараа л том шилтэй хүчлийг сагсны бариулаас нь барьж зөөхийг зөвшөөрнө.

3.5.7.Хүчилтэй том шилийг тусгай чингэлгүүдэд хийж өргөнө.

3.5.8.Хүчлийн /шүлтний/ хоосон савнуудад хүчлийн /шүлтний/ үлдэгдэл байж болзошгүй учир маш болгоомжтой харьцвал зохино.

3.5.9.ХОРИГЛОХ ЗҮЙЛС:

  • хүчлийн /шүлтний/ том шилийг хазайлгах
  • хүчилтэй /шүлттэй/ том шилийг нуруу, мөр, өмнөө ба зөөврийн хэрэгсэлгүйгээр зөөх
  • хүчилтэй том шилийг сагсанд хийж өргөх

3.6. Шахсан ба шингэн хийтэй савнууд

3.6.1.Шингэн хий ба карбидын кальцтай савнуудыг зөөхдөө доргих ба цохигдохын эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй.

  • нэгээс илүү эгнээгээр ачихдаа нэг нэгэнтэйгээ шүргэлдэхээс урьдчилан сэргийлж жийрэг хэрэглэх хэрэгтэй.
  • савнуудыг зөвхөн босоогоор нь таг нь нэг зүгт байхаар тавина.
  • зуны улиралд савнуудыг зөөхдөө нарнаас хамгаалахын тулд тэдгээрийг брезентээр бүтээнэ.

3.6.2.Савнуудыг ачих газар руу савны хэмжээгээр эсгийгээр бүрсэн суурьтай тусгай тэрэг ба дамнуургаар тээвэрлэнэ. Савнуудыг тэргэн дээр зөвхөн босоо байдалд байрлуулна. Шахсан хийтэй савны таглааг төмөр
бүрхүүлээр хаах ёстой.

3.6.3.ХОРИГЛОХ ЗҮЙЛ:

  • төмөр бүрхүүлгүй таглаатай савнуудыг ачих ба зөөх
  • машины тэвшнээс савыг бүрхүүлээр нь доош харуулан авах
  • савыг мөрөн дээрээ зөөх
  • хүчилтөрөгчтэй ба ацетилинтэй савнуудыг хамтад нь ачих

3.7. Урт хэмжээтэй ачаа

3.7.1 Урт хэмжээний ачааг /хоолой, гуалин, зам төмөр, дам нуруу/ дүрмийн дагуу механикжуулсан аргаар ачих /буулгах/ ёстой.

3.7.2 Хоолой ба бөөрөнхий модыг ачихдаа өөрсдөө өнхөрч унахын эсрэг арга хэмжээ авах ёстой.

3.7.3 Урт хэмжээний ачааг гараар ачих /буулгах/ -даа, мөн түүнчлэн тэдгээрийг хурааж тавихдаа /задлах/ хоёроос дээш ачигч тусгай тавьсан налуугаар өнхрүүлбэл зохино.

3.7.4 Яргүй ба цууралгүй 4-6 м урттай шулуун бөөрөнхий модоор налууг бэлтгэнэ. Налуугийн нарийн үзүүрийн диаметр нь 150 мм-ээс илүү байх ёстой. Сургааг ба налуугийн бүдүүн үзүүр нь 75/16 мм-ээр огтолсон
зурвас төмрөн дэгээгээр, харин нарийн үзүүр нь төмөр цагирагаар оноглогдсон байх ёстой.

3.7.5 Ачигч хоолойг өнхрүүлэхдээ тэдний ард буюу хажууд нь, харин хоолойг налуу хавтгайгаар зөөхдөө зөвхөн хажууд нь байх ёстой.

3.7.6 Хоолойг гараар зөөхдөө тусгай баригч бахь, өнхрүүлэгтэй ба гинжтэй царил хэрэглэнэ. Янз бүрийн урттай урт хэмжээний ачааг хураахдаа арай богино ачааг нь дээр нь тавибал зохино.

3.7.7 ХОРИГЛОХ ЗҮЙЛ:

  • хоолойг царил, хүрзний иш, хоолойны тайрдас зэргээр зөөх
  • тавиураас хоолой /гуалин/ өнхрүүлэхэд тэдний замд зогсохыг
  • ёрдойсон үзүүрийг нь машины хажуугаар гарган тэвшин дээр урт хэмжээний ачааг хөндөлдүүлэн ачих
  • жолоочийн кабины хаалгыг ачаагаар халхлах
  • урт хэмжээний зүйлийг шонгоос дээш ачих
  • хоолой ба чиргүүлийн дэгээн дээр байх, ачаатай зэрэгцэн явах буюу трактор буюу машинаар хоолойг чирч тээвэрлэж байхад түүнд 5 м-ээс бага зайнд ойр байхыг

3.8 Хүнд жингийн ачаа

3.8.1.50 кг-аас илүү жинтэй хүнд жингийн ачааг механикжуулсан аргаар ачиж /буулгах/ хэрэгтэй. 50-500 кг жинтэй ачааг шаардлагын дагуу ачиж /буулгаж/ болно.

3.8.2.Хүнд жингийн ачааг ачихдаа /буулгахдаа/ ачааг татлагаар хамгаалах ба өөрийн аюулгүй ажиллагааны арга хэмжээг хатуу мөрдөх шаардлагатай.

3.8.3.Овор ихтэй ба хүнд жинтэй ачааг зөвхөн нэг эгнээгээр л хураана. Хүнд зүйлийг буулгахын өмнө буулгахдаа /байрлуулахдаа/ гар буюу хуруугаа даруулахгүйн тулд шалан дээр дэвсгэр тавих хэрэгтэй.

3.8.4.ХОРИГЛОХ ЗҮЙЛ: эвдэрхий тавиур, хөл /ац/, тавцан дээр ачаа тавих

3.9. Онц аюултай ачаа

3.9.1.онц аюултай ачааг /тэсэрч дэлбэрэх бодис, тэсрэх хэрэгсэл, хортой хий/ зөвхөн төлөвлөгөөнөөс гадуур зааварчилгаа авсны дараа хариуцлагатны хяналт доор ачиж буулгахыг зөвшөөрнө.

Тээврийн хэрэгслийн үйлчилгээтэй холбоотой ачиж буулгах ажлын үе дэх аюулгүй ажиллагааны нэмэлт арга хэмжээ

3.10. Машины тээвэр

3.10.1. Бууж байгаа хашлага /хажуу/ буюу тэвшин дээр байгаа ачаанд хэн нэгнийг цохиулахгүйн тулд машины тэвшний хашлагыг буулгахдаа түүний хажууд нь байна.

3.10.2. Хэрэв самосвалын тэвшин дээр байгаа ачаа нь тэвш өргөхөд бүрэн гүйцэд буугаагүй бол түүнийг газар дээр буюу дэвсгэр тавцан дээр зогсон уртасгасан иштэй хүрз буюу тусгай хусуураар /хүрз/ цэвэрлэх хэрэгтэй.

3.10.3. Ачигчдад ХОРИГЛОХ ЗҮЙЛ:

  • тэвшин дээр нь зогсож байгаад машины хашлагы /хажууг/ нээх б./ тэвшин дээр нь буюу машины дугуйн дээр зогсож байгаад
  • самосвалыг цэвэрлэх
  • тэвш буюу ачаан дээр зогсож байгаад машин ачих /буулгах/
  • халуун ачааг /асфальт, битум/ модон тэвшинд ачих
  • үйрмэг ба ширхгийн ачааг тэвшний хашлагааас /үндсэн буюу өндөрсгөсөн/ өндөр ачих
  • машины хөдөлгүүрийг ажиллуулах
  • эвдэрхий шал, хашлага, тэвшний түгжээтэй машин дээр ажиллах
  • зангилаатай тасархай олс ашиглах

3.10.4 Ачаа дагалдахаар томилогдсон ачигчдыг ачааны машины тэвшин дээр зөвхөн 1-р бүлгийн /хээрийн хэрэгсэл, аппарат хэрэгсэл, хүнсний зүйл, барилгын материал/ аюул багатай ачааг зөөхөд зөвшөөрнө. Бусад ачааг зөөхөд дагалдах хүмүүс кабинд байх ёстой.

3.10.5 Машин явж байхад тэвшин дээр байгаа ачигчид жолоочийн бүх заалтад захирагдах ёстой. Ачаа шилжиж хөдөлсөн, татлага суларсан, хашлага нээгдсэн үед энэ тухай жолоочид даруй мэдэгдэх ба машин зогссоны дараа илэрсэн дутагдлыг арилгах үүрэгтэй.

3.11 Төмөр замын тээвэр

3.11.1 Төмөр зам дээр ачиж буулгах ажлыг зөвхөн байгууллагын тушаалаар тусгайлан томилогдсон хүний удирдлага дор гүйцэтгэхийг зөвшөөрнө.

3.11.2 Вагон буулгахын /ачихын/ өмнө дугуйн дор хоёр талаас нь тоормосны ивүүр хийх ёстой.

3.11.3 Битүү вагоны хаалгыг онгойлгох /хаах/ үед вагоноос унаж байгаа ачаанд цохигдохгүйн тулд вагоны хаалганаас зайтай байх хэрэгтэй.

3.11.4 Хагас вагоны нээлхий, вагоны хаалга ба замын хашлагыг нээхэд тусгай хөшүүрэг хэрэглэнэ.

3.11.5 Ачаа буулгаж байгаа замын хашлагыг нээх үед эхлээд замын дунд байгаа дэгээ цоожийг, дараа нь төгсгөлд байгаа дэгээ цоожийг нээнэ.

3.11.6 Хашлагат вагоноос хүнд тоног төхөөрөмжийг өнхрүүлэх замаар буюу өнхрөх хэрэгслийн тусламжаар буулгахдаа бөх бат боолт буюу булан төмрөөр бэхэлсэн тор, дэр модыг хэрэглэх ёстой. Ачааг налуу гадаргуугаар унах буюу хурдан өнхрөхөөс хамгаалж эсрэг талаас нь эргүүлгээр /лебёдка/ найдвартай бэхлэгдсэн хоёр татлага буюу өргөгчөөр /полиспаст/ барьж байх ёстой.

3.12 Агаарын тээвэр

3.12.1 Агаарын тээвэрт /онгоц, нисдэг тэрэг/ ачиж буулгах ажлыг сэнсийг унтраасан үед зөвхөн онгоцны экипажийн даргын томилсон хариуцах хүний шууд удирдлага дор хийх ёстой.

3.12.2 Онгоц /нисдэг тэрэг/ бууж хөөрөх үед энэ газарт 50м-ээс дотогш зайд хүмүүс ба тээврийн хэрэгсэл байх, явахыг хориглоно.

3.13 Усан тээвэр

3.13.1 Хөлөг онгоцонд ачиж буулгах ажлыг хөлгийн ахмадын /онгоцны дарга/ томилсон хариуцах хүний шууд удирдлага дор хийнэ.

4. Аваарын нөхцөл дэх аюулгүй ажиллагааны шаардлага

4.1 Аюултай мөч буюу нөхцөл байдалд ажилтан бүр ажлаа нэн даруй зогсоох ба энэ тухай ажлын ахлагчид мэдэгдэнэ.

4.2 Гэмтэл авсан үед хэсгийн эмнэлэгт даруй очих ба болсон явдлын тухай ажлын ахлагчид мэдэгдэнэ.

4.3 Аваар гарсан шалтгааныг арилгасны дараа ажлыг үргэлжлүүлэн хийж болно.

4.4 Бүх ажилтнууд золгүй явдалд нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх арга, эмийн сан байгаа газрыг мэдэх ба түүнд байгаа юмсыг ашиглаж чаддаг байх ёстой.

4.5 Цахилгааны тогонд цохиулсан нэрвэгдэгчийг тог дамжуулах зүйлээс нь чөлөөлөх ба ингэхдээ хувийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөрдөх хэрэгтэй.

4.6 Хугарсан буюу мултарсан үед анхны тусламжийн үндсэн зорилт бол тайван байдлыг хангах ба биеийн гэмтсэн хэсгийг илүү аятай байдалд байлгах явдал юм. Өөрөөр хэлбэл гэмтсэн хэсгийг хөдөлгөөнгүй байлгана.

4.7 Химийн түлэгдлийн үед биеийн гадна талаас хортой бодисыг хурдан арилгах /угаах/ буюу түүнийг саармагжуулах хэрэгтэй.

  • Хүчлийн /давсны, хүхрийн, азотын/ түлэгдлийн үед тэдгээрийг сулавтар шүлт буюу давсаар /хүнсний содын уусмал, саван, шохойгоор/ саармагжуулна.
  • Шүлтний /хахуун калий/, хахуун сод /каустическая сода/ ба бусад түлэгдлийн үед түлэгдсэн газрыг сулавтар хүчлийн уусмалаар /цууны, борын, дарсны тунадас г.м./ угаана.

4.8 Дээрээс юм унах аюултай бол ачиж буулгах ажлын газар ажилладаг хүмүүс тогтсон загварын хамгаалалтын төмөр малгай өмсөх ёстой.

4.9 Агаарын орчин тоосжилт ба хорт хий ихтэй нөхцөлд ачиж буулгах ажлыг хийх шаардлагатай бол ажилтнууд амьсгалах эрхтний зохих хувийн хэрэгслээр хангагдсан байх ёстой.

5. Ажил дуусах үеийн аюулгүй ажиллагааны шаардлага

5.1. Ачиж буулгах ажлын байр, агуулах, тээврийн хэрэгсэл, өргөх тээврийн тоног төхөөрөмж, хортой бодисоор бохирдсон газрыг маш сайн цэвэрлэж, угааж, хоргүйжүүлэх ёстой. Үйрч цацагдсан буюу асгарсан хортой бодисыг аюулгүй аргаар цэвэрлэх буюу саармагжуулна.

5.2. Ажлын байрыг эмхэлж цэгцлэн, багаж хэрэгслийг хурааж, хонгилыг чөлөөтэй байлгах ёстой.

5.3. Агуулахад байгаа ачаа тогтвортой байдалд байгаа ба цаг агаарын онцгой нөхцөл /салхи, ширүүн бороо, бороо, цас болон бусад./ болбол ачаа унахгүй, өнхрөхгүй, эвдрэхгүй буюу бусад үр дагавар /шатах, тэсрэх, хорт хий бий болох зэрэг/ гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

Сургалтын төв

khantry design
< 6-р сар 2012 >
Д М Л П Б Б Н
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  
Форум Ланд ХХК
Форум Ланд ХХК
Форум Ланд ХХК